Business.mn Podcast
Дижиталийн шилжилт Монголын бизнесийн ертөнцөд (№142)
January 21, 2022
“Онлайм Нетворк” болон “КоллПро” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Тулга Дугаараас онцлох 3 санаа: Монголын мэдээллийн технологийн компаниуд программ хангамжийн түвшинд чанартай бүтээгдэхүүн хийж чаддаг. Гадаадын зах зээлд ч борлуулж чадаж байна. Гэхдээ бид платформын түвшинд, цаашлаад дэд бүтцийн түвшинд дэлхийд өрсөлдөхийн тулд хоорондоо хамтарч ажиллахаас өөр аргагүй. Дата-г бизнест ухаалаг ашиглаж, боловсруулж чадвал шийдвэрүүд илүү оновчтой, ажил илүү бүтээмжтэй болж маш их зардал, цаг хугацаа хэмнэж болдог.