Business.mn Podcast
Хөрөнгө оруулагч ба Бизнес эрхлэгч (№4)
August 13, 2021
Нийгмийн дизайнерийг Бизнес эрхлэгч хэмээн тодорхойлсон хүн бол ЕБ-ын Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн гүйцэтгэх захирал П.Наранбаяр юм. Тэрбээр технологийн зарим гарааны бизнесийг гадны хөрөнгө оруулагчтай амжилттай холбож, тэдний хөгжлийн замыг засахад хувь нэмрээ оруулсан нэгэн. Нээлтээ хийгээд нэг сар орчим хугацаа өнгөрөхөд 30.000 гаруй хандалтыг авсан “Инсур” технологийн компанийн үүсгэн байгуулагч Б.Чулуунпүрэв нь өвдсөн олон хүмүүсийн санхүүгийн хүндрэлийг шийдэх зорилготойгоор бизнесээ эхлүүлсэн. Уг санаа нь нийгэсд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн учраас хоёр ч хөрөнгө оруулалтыг амжилттай эхлүүлжээ. Хөрөнгө оруулалт олох, хөрөнгө оруулагчтай харьцах тал дээр тодорхой хэмжээний туршлагатай дээрх хоёр эрхмийг урин “Хөрөнгө оруулагч ба бизнес эрхлэгч” сэдвээр бид ярилцлаа. Тэд санаа тань үнэхээр нийгмийн асуудлыг шийдсэн байхаас гадна хөрөнгө оруулагчтай уулзахдаа өөртөө итгэлтэй, зоригтой, үнэнч шударга байхыг онцолж байв.