Business.mn Podcast
Байгууллагын үйл ажиллагааны журам боловсруулах аргачлал (151)
March 7, 2022
Бид гуравдугаар сард БИЗНЕС СИСТЕМ сэдвээр сургалт явагдаж байна. 3 сарын 15-нд болох “Үйл ажиллагааны журам боловсруулах аргачлал” вэбинарыг угтаж хийсэн подкастын энэ дугаараар дараах агуулгын хүрээнд ярилцлаа: Дотоод журам ба үйл ажиллагааны журам /процесс/ хоёрын ялгаа Процессоо төлөвшүүлэх гэж байгаа компани зөвлөх үйлчилгээ авахаас өмнө ямар бэлтгэл хангах ёстой вэ? Үйл ажиллагааны журмыг хэн боловсруулах вэ? Нэгдсэн менежментийн тогтолцоо гэж юу вэ? Ковидын дараах үйл ажиллагааны онцлог Дугаараас онцлох санаанууд Үйл ажиллагааны боловсруулсан журам хэн ч ойлгогдохоор байх ёстой Процесс цаасан дээр буух явцад тухайн хүний толгойд ажил цэгцэрдэг. Хичнээн мундаг зөвлөх, хичнээн сайхан шийдэл санал болгосон ч компани өөрөө хүчин зүтгэл гаргахгүй бол хүлээсэн үр дүн гардаггүй. Зочин: Г.Өлзийбуян. “Гүйцэтгэлийн төгөлдөршил” компанийн Гүйцэтгэх захирал Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин Подкаст сонсох холбоосууд: Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.