Business.mn Podcast
Хөдөө амьдарч, бизнес эрхлэхэд юу саад болдог вэ? (№85)
September 7, 2021
Ч.Батцэцэг, “Хөдөө амьдаръя” төслийг санаачлагч Дугаараас онцлох 3 санаа: - Орон нутагт хийх зүйл, боломжууд хангалттай байна. Олж хараад ашиглах л хэрэгтэй. Амьдрахад таатай, хүсэж буй орчноо бид өөрсдөө л бүрдүүлнэ. - Орон нутагт шилжин очиж буй хүмүүсийн мэдлэг, инновацийг уугуул иргэдийн экологио хамгаалж ирсэн туршлагатай хослуулснаар хөрсөн дээр буухуйц менежмент бий болно. - Хөдөө амьдрах хүсэлтэй иргэдийн хүчин чармайлтаас гадна тухайн орон нутгийн захиргаа, иргэдийн төлөөлөгчдийн манлайлал чухал үүрэгтэй.