Business.mn Podcast
Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт, Монголросцветметийн 8.5 их наядын тендерт хийсэн анализ (№137)
December 23, 2021
ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, Дата архитектор Г.Амарсанаа, Монголын дата клубын гишүүн сэтгүүлч З.Цэлмэг Дугаараас онцлох 3 санаа: “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэставан толгой”, “Монголросцветмет” компаниуд 2019-2021 онд 5.8 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс 70 хувийг нь 7 компани нийлүүлжээ. Үүнээс дөрөв нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн оператор компаниуд байна. Дээрх 5.8 их наядын худалдан авалтаас 442 тэрбум нь төгрөгийн тендер нь АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг албан тушаалтнуудын хувьцаа эзэмшдэг компаниуд байна. Саяхан батлагдсан Нийтийн мэдээллийн тухай хуульд нээлттэй өгөгдлийг ашиглан төрийн үйл ажиллагаанд хяналт тавих хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, иргэдийн оролцоог хянах боломжийг хязгаарласан зохицуулалтууд оржээ.