Business.mn Podcast
Борлуулалтад дижитал шийдлийг оновчтой ашиглах нь (№175)
September 30, 2022
“Бизнес цэнэг” цуврал сургалт 2022 оны аравдугаар сард “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ” сэдвээр явагдаж байна. Энэ сарын эхний вэбинарыг угтсан подкастын дугаараар Грийн Софт ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энх-Амар оролцож дараах агуулгаар ярилцлаа. Дижитал шилжилтийг бизнесийн алсын хараа, зорилгодоо нийцүүлэх нь Дижитал сэтгэлгээ, соёлтой компани болоход удирдлагын гүйцэтгэх үүрэг Компаниуд борлуулалтдаа CRM ашиглах гол шалтгаанууд Вэб сайт компанийн дижитал салбар болох нь Мэйл маркетингийг хэрхэн зөв хийх вэ? Чат ботыг борлуулалтдаа ашиглах нь Дугаараас онцлох санаа: Бизнестээ дижитал шилжилт хийхэд программ хангамж, тоног төхөөрөмжөөс илүү удирдлагын дижитал сэтгэлгээ, хандлага чухал байдаг. Бизнесийн үйл ажиллагаа дижиталчлагдахад технологи, хүн, процесс гэсэн гурван үндсэн хэсгийг аль нэгийг орхигдуулахгүй авч явах хэрэгтэй. Ажилтнууд дижитал дадал, соёлд суралцахад дижиталиар хийж буй ажлуудыг нь гүйцэтгэлийнх нь системтэй уяж өгвөл үр дүнтэй байдаг. Зочин: Б.Энх-Амар. Грийн Софт ХХК-ийн гүйцэтгэх захирал Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин Подкаст сонсох холбоосууд: Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна. Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pag...