Business.mn Podcast
Төгс компани бүтээх нууц" номын тухай (№66)
September 7, 2021
“ТӨГC КОМПАНИ БҮТЭЭХ НУУЦ” Худалдан авагч, үйлчлүүлэгч тухайн бизнесийн төлөө байнга мөнгө төлөхийг хүсдэг бол энэ нь үнэ цэнтэй бизнес. Тэр тусмаа таны оролцоогүйгээр, тогтсон системийн дагуу яг л мөнгөний машин шиг ажилладаг бизнес бол бүр их үнэ цэнтэй. Ийм бизнесийг шууд зарж борлуулах боломжтой байдаг бөгөөд таны бизнесийг мөнгө хайрлахгүй худалдаж авах хүмүүс ч гарч ирнэ. Жон Варриловын “Төгс компани бүтээх нууц” номд ийм бизнесийг бүтээх арга, зарчмыг маш сонирхолтой, энгийн ойлгомжтой хэлбэрээр өгүүлжээ. Маркетингийн жижигхэн компанийн эзэн, чухам ямар бизнесийг яаж хийхээ мэдэхгүй байсан Алекс Стэйплтон болон түүний түнш, зөвлөх, олон тооны бизнесийг хөгжүүлж дараа нь зарж чадсан Тед Гордон хоёрын түүхээс уншигч та бүхэн өөрийн бизнест тулгардаг маш олон асуултын хариуг олох болно. Канадын хөрөнгө оруулагч Жон Варриллов нь өдгөө олон мянган компанийн ашигладаг бизнесийн үнэ цэнийг өсгөх “The Sellability Score” программыг санаачлагч бөгөөд амжилттай дөрвөн компани байгуулсан туршлагатай бизнесмэн юм. Бизнес эрхлэхийн зэрэгцээ Inc. сэтгүүлд 30 жилийн турш ажиллахдаа олон зуун ментороос хуримтлуулсан туршлагаа тэрбээр бизнесийг үнэд хүргэх хүчин зүйлсийг олж бусадтай хуваалцахад зориулсан билээ. Зохиогч: Жон Варриллов Орчуулагч: Нарантуяагийн Энхбаяр Редактор: Ганбаатарын Даваадорж Эрхлэн гаргасан: Хархорум Дижитал ХХК Захиалах линк: https://business.mn/nom/