Business.mn Podcast
Монголын гарааны бизнесийн орчин (№6)
August 20, 2021
Гурван сая хүн амтай Монгол улсыг жижиг зах зээл гэж үзэх хүмүүс олонтаа. Тэгвэл гарааны бизнесүүдийн өсөж томрох орчинд жижиг зах зээл үү, эсвэл том зах зээл тохиромжтой юу гэдгийг сонсогч та энэхүү подкастнаас мэдэх боломжтой. Учир нь бид энэ удаад Монголд гарааны бизнесийг нутагшуулсан залуу буюу Techstars компанийн Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябрьтай Монголын гарааны бизнесийн тухай хэсэг хором ярилцсан юм. Түүнчлэн гадны улсаас монгол залуучууд юуг сурвал илүү амжилтад хүрэх талаар санал бодлоо солилцлоо.