Business.mn Podcast
MStars HUB: Старт Ап-уудын бизнес моделийг хөгжүүлнэ (153)
March 16, 2022
Зочид: Mstars HUB-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваажамц Medlegten Старт Ап-ын үүсгэн байгуулагч Н.Булган - МСтарс Хаб хурдасгуур хөтөлбөрийн анхны элсэлтээр 170 старп Апаас 11 нь шалгарч эхний төгсөллтөө амжилттай хийлээ. Энэ сарын 11-нд уг хөтөлбөрийн Демо өдөр зохион байгуулагдаж, 11 стартап компани шийдэж буй асуудал, гарц шийдэл, бизнесийн өсөлт зэргийг багтаасан пич\найраагаа хөрөнгө оруулагч, корпораци, түншүүдийн өмнө танилцуулж, хөрөнгө оруулалтын 138 санал хүлээж авлаа. - MCS Ventures-ийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг МСтарс Хаб нь дөнгөж гараанаасаа хөдөлж буй стартапуудыг дэмждэг, Монголын стартапын экосистемийн гол холбогч болох зорилготой ажиллаж байна. 3 сарын 18 хүртэл дараагийн элсэлтэд бүртгэнэ: www.mstars.mn/apply