Business.mn Podcast
Зөвхөн сошиал ашиглаж буйгаа дижитал шилжилт хийж байгаа гэж ойлгож болохгүй (№28)
August 26, 2021
Технологийн хөгжил нь хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнесийн уламжлалт арга барил, тогтолцоо, загварт ч эерэг өөрчлөлтүүдийг авчирсаар байгаа. Тухайлбал, нэг ч дэлгүүрийн салбаргүй атлаа хүнсний дэлгүүр ажиллаж байна, өөрийн гэсэн зочид буудлын өрөө, барилгагүй атлаа зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг компани гэх мэт олон улс дахь жишээнүүд хэдийнэ танил болж, амжилттай түүх болон хувирчээ. Тэгвэл Монголын бизнес эрхлэгчид уг дижитал бизнесийн түүхийг бүтээлцэж, цахим шилжилтийг хийж чадаж байна уу гэвэл хангалттай тоо гарахгүй. Тиймээс бизнесийн салбарын шинэ эрин үе буюу дижитал бизнесийн энэ үед бизнес эрхлэгч та яах ёстой, ямар алхмуудыг түрүүлж хийх хэрэгтэй, дижитал шилжилтийг хийхийн тулд юу бэлдэх шаардлагатай, ер нь яагаад дижитал руу шилжих хэрэгтэй юм гэх мэт асуултад хариулт өгөхөөр энэ удаагийн подкастаа хийлээ. Зочин: IT zone компанийн ерөнхий захирал Н.Баттулга