Business.mn Podcast
БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ЧАНАРЖУУЛАХ ВЭ? (№44)
August 30, 2021
Д.Отгонбат “ОБЗЕРВ Консалтинг” ЗҮБ-ын Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, зөвлөх Чанарын талаар ихэнх хүмүүсийн төсөөлөл, чанарын жинхэнэ мөн чанараас нэлээд хол байдаг. Бизнесийн байгууллагын хувьд чанарыг тэр тусмаа өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг зөвөөр үнэлж тогтоох нь олон талын ач холбогдолтой бөгөөд энэ нь цаашдын өрсөлдөөн, стратеги, хөрөнгө оруулалтын зэрэг олон асуудлын эх үндэс болдог. Хэрэв тухайн бизнес тогтвортой хөгжлийг чухалчилж байгаа бол ЧАНАР бол зайлшгүй судлах ёстой нэг чухал тал мөн. Вэбинарт хамрагдсанаар чанар гэж юу болох, чанарыг хэрхэн ойлгох, бизнесийн байгууллагууд чанарыг хэрхэн цогцлоох талаар ойлголттой болохоос гадна орчин үеийн чанарын удирдлагын чиг хандлагын талаар сүүлийн үеийн мэдээллийг авах боломжтой. Тус сургалт нь бизнесийн байгууллагын удирдах түвшний бүх менежер, захиралд зориулагдсан бөгөөд вэбинараас ажилдаа хэрэгжүүлж болох зүйлсийг мэдэж авна.