Business.mn Podcast
Санхүүгийн зөв бүртгэлээр дүрмийн сангаа нэмэгдүүлэх нь (№118)
September 28, 2021
Ч.Мөнхбадрах, Sanhuuch.mn-ийн үүсгэн байгуулагч, санхүүгийн зөвлөх Дугаараас онцлох 3 санаа: - Урт хугацаанд бизнесийнхээ өсөлтийг хангах, банкнаас өөр эх үүсвэрээс санхүүжилт татахад санхүүгийн зөв бүртгэл чухал үүрэгтэй. - Өнөөдөр татвараас зайлсхийхийн тулд бүртгэлгүй өнгөрч буй зардлууд ирээдүйд компанийн үнэлгээг өсгөх, хөрөнгө оруулалт татах боломжуудыг хааж байдаг. - Зардлыг капиталжуулан бүртгэснээр компани дүрмийн сангаа нэмэгдүүлж, улмаар санхүүжилт амжилттай босгох боломж бүрддэг.