Business.mn Podcast
Хэрэглэгчдэд алсын зайнаас түргэн шуурхай үйлчлэх аргачлалууд (№37)
August 26, 2021
Зургадугаар сарын 9-нд 19-00 цагт болох “Хэрэглэгчдэд алсын зайнаас түргэн шуурхай үйлчлэх аргачлалууд” вэбинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар: - SABA компанийг үүсгэн байгуулагч Сарантуяагийн өөрийн туршлагадаа суурилан бизнесээ эхлүүлсэн түүх, 17 жилийн туршлагаа Австралид суралцсан мэдлэгээрээ батжуулан Хэрэглэгчийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлж буй арга туршлага - Хэрэглэгчийн үйлчилгээ гэж юу болох, Яагаад хэрэглэгчийн үйлчилгээндээ анхаарал хандуулж орчин үеийн технологи, арга хэрэгслийг ашиглах ёстой тухай - Дэлхийн жишигт нийцсэн Хэрэглэгчийн үйлчилгээ гэж болох - Борлуулалт, үйлчилгээний ажилтны сургалт мониторинг, гүйцэтгэлд суурилсан цалин урамшууллын системтэй холбохын ач холбогдол - Хэрэглэгчийн үйлчилгээ болох лавлах төвийн үйлчилгээнд CRM болон дижитал систем ашиглахын давуу тал боломжуудын талаар ярилцлаа. Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Хөтлөгчид: Б.Үнэнбат. Business.mn сайтын эрхлэгч, Хорхорум Дижитал ХХК-ийн ерөнхий менежер Ч.Мөнхбадрах. Санхүүч.мн-ийг үүсгэн байгуулагч, санхүү бизнесийн зөвлөх Зочин: Б.Сарантуяа. SABA Хэрэглэгчийн үйлчилгээний зөвлөх болон Аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч компанийн үүсгэн байгуулагч, захирал. Мобиком группад 10 гаруй жил ажиллах хугацаандаа 2222 Дуудлагын төв, Үйлчилгээний ажилтны сургалт мониторингийн систем, телемаркетингийн сувгийг зах зээлд нэвтрүүлж байсан туршалагатай, хэрэглэгчийн үйлчилгээний зөвлөх. Дууны найруулагч-продюсер : П.Энхтүвшин Подкаст сонсоход: – iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл http://podcast.business.mn/ – Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл https://apple.co/2zTWDq0 – Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэл https://bit.ly/2WNdwLY Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна.