Business.mn Podcast
Цахим сургалт хэрэгжүүлэх НӨҮ-ХАУ (№36)
August 26, 2021
Онлайн сургалтыг хэрхэн зөв хийх вэ? Онлайнаар сургагч, суралцагч, ажиллагч бүх хүнд зориулав. Зургадугаар сарын 2-нд 19-00 цагт болох “Цахим сургалт явуулах Нөү-Хау” нэртэй вебинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар: – Цахим сургалтанд яаж бэлдэх ёстой вэ? - Цахим сургалтанд ямар мэргэжил, дадлагатай хүмүүс хэрэгтэй вэ? Ямар баг бүрдэх шаардлагатай вэ? - Агуулгын эксперт, зааварчилгааны дизайнер, технологи ба медиа хөгжүүлэгч гэж хэн бэ? - Цахимаар хичээлээ заах багшид ямар нэмэлт ур чадварууд хэрэгтэй вэ? - Орон зайгаар алслагдсан суралцагчийг багш хэрхэн мэдэрч сэдэлжүүлж идэвхжүүлэх вэ? Эдгээр болон бусад асуултад хариулахыг зорьлоо Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Хөтлөгчид: Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. Ч.Мөнхбадрах. Санхүүч.мн-ийг үүсгэн байгуулагч, санхүү бизнесийн зөвлөх Зочин: Я.Цэцэг-Өлзий. ЮНИДО-гийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөлд цахим сургалтын эксперт, “Цахим Мэдлэг” ТББ-ыг үүсгэн байгуулагч, 20 орчим цахим сургалтын багшаар ажиллаж байгаа. Дууны найруулагч-продюсер : П.Энхтүвшин Подкаст сонсоход: – iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttp://podcast.business.mn/ – Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttps://apple.co/2zTWDq0 – Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэлhttps://bit.ly/2WNdwLY Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна