Business.mn Podcast
Номын хэлэлцүүлэг "Booklo.MN" Зөвшилцөлд хүрэх урлаг номын тухай (№26)
August 26, 2021
Энэхүү номын зохиогчид 1977 оноос хойш хамтран ажилласан бөгөөд тэднийг Рожер Фишер, Виллиам Юри, Брюс Паттон гэдэг. Тэд бүгд Засгийн газар, албан байгууллага, хувь хүмүүст зөвшилцөл, хэлэлцээрийн талаар зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд билээ. Тиймдээ ч “Зөвшилцөлд хүрэх урлаг” ном анх хэвлэгдсэнээс хойш гучин жил өнгөрчээ. Дэлхийн олон улс орон харилцан ашигтай хэлэлцээрт хүрэхэд, зөрчилдөөндөө хувьсгал хийхэд энэ ном тусалсан аж. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд гэр бүл, байгууллага, нийгмийн хүрээнд шийдвэр гаргах арга барилыг өөрчилж, хувьсгал хийж чадсан учраас номыг хэлэлцээр хийх гарын авлага хэмээн нэрийддэг. Яагаад гэдгийг уншигч, сонсогч та номыг уншиж байж ойлгох биз ээ. Тиймээс Бизнес.мн подкаст энэ удаагийн номын хэлэлцүүлгээрээ зарим бизнес эрхлэгчдийн хэдийнэ ширээний ном болсон “Зөвшилцөлд хүрэх урлаг” буюу зөвшилцлийг хэрхэн хийх “гарын авлага”-г онцоллоо. Зочин: Booklo-н захирал Ц.Батцэцэг