Business.mn Podcast
Менежментийн Lean зарчим: Асуудлыг шийдэх шалгарсан арга (№170)
June 24, 2022
ProMind Institute of Accelerator хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Т.Пүрэвхатан Дугаараас онцлох санаа: Бизнесийн процесст асуудал гарахад шалтгааныг хувь хүнээс хайх биш, харин ажилтнуудыг оролцуулж процессын түвшинд шийдэх нь үр дүнтэй. Ажилтан бүр хийж буй ажлаа тогтмол сайжруулдаг соёлыг төлөвшүүлэхийн тулд тухайн ажилтан ямар үнэ цэн бүтээж, юун төлөө хийж буйгаа ойлгодог байх ёстой. Эцсийн бүтээгдэхүүн/үйлчилгээг үйлдвэрлэхэд нэмэр болдоггүй хаягдал процессуудыг халах нь Lean аргачлалын нэгэн үндсэн зарчим.