Business.mn Podcast
Хувийн санхүүгээ хэрхэн зөв удирдаж хуримтлалтай болох вэ? (№145)
February 9, 2022
Хувийн санхүүгийн зөвлөх, “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номын зохиогч Г.Мөнгөн Дугаараас онцлох 3 санаа: Тухайн хувь хүн, өрх сард олж байгаа орлогодоо үндэслэн хэмнэлт, хуримтлалаа төлөвлөх шаардлагатай. Бага цалинтай, хэрэглээн дээрээ хэмнэдэг ч их зээлтэй байвал тэр нь төлөвлөлт муу байна гэсэн үг. Зээлийн зардал нийт зардлын 50 хувиас хэтэрч байвал ирээдүйн таны амьдрал санхүүгийн хувьд том эрсдэлд байна гэсэн үг. Үрснийхээ дараа илүү гарсныг биш, олсон даруйдаа яг л татвар төлж байна гэж бодоод шууд хуримтлал руугаа мөнгө хийж сурах хэрэгтэй.