Business.mn Podcast
Карьераа хэрхэн төлөвлөх вэ? (№140)
January 12, 2022
Юнайтед Карьер Консалтинг компани, Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган Дугаараас онцлох 3 санаа: Хүүхдийнхээ болон өөрийнхөө мөрөөдөлд хүрэхэд мөрөөдлийн дэвтэр ажиллуулах нь маш үр дүнтэй арга болдог. Юу хийх дуртайгаа судалж мэдээрэй. Үүний тулд юу хийх дуртай, юу хийх дургүй талаараа жагсаалт гаргаад үзээрэй. Ахмад, дунд, залуу үеийнхэн хамтарч ажиллахад тухайн үеийн хандлага, үнэт зүйлс, хэрэгцээ нь юу гэдгийг захирал, хүний нөөц хоёр сайн судлах шаардлагатай.