Business.mn Podcast
Хөл хорионы үед бизнес эрхлэгчид (№19)
August 25, 2021
Сэдэв: Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим Агуулга: Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол орон даяар корона вирустай холбоотойгоор хөл хорио тогтоосон. Энэ үеэр бага насны хүүхдүүд болзошгүй эрсдэлд орох магадлал үүсч байна. Хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүсийн зарим нь мөн олон нийтийн газарт очихгүй байхыг хүсч байгаа. Тиймээс зарим том гэсэн хувийн хэвшил ажилтнаа гэрээс нь эсвэл бага цагаар ажиллуулах гэх мэт арга хэмжээг авч байна. Ингэх нь хүний эрх, цаашлаад хүүхдийн эрхийг хамгаалах, тэдэнд ээлтэй бизнесийн орчин бүрдүүлэх, үйл ажиллагаагаараа хэрэгжиж байгаагийн илрэл юм. Гэхдээ бизнесийн бүх байгууллага дээрх шиг арга хэмжээг авч чадахгүй байгаа бөгөөд тэднийг энэ үйлдлийнх нь төлөө буруутгах аргагүй. Тэгвэл тэдгээр бизнес эрхлэгчиддээ зориулаад хөл хорионы үед бизнесийн удирдлага та ямар арга хэмжээ авбал ажилтан болон харилцагч, хэрэглэгч үйлчлүүлэгч гээд бүх хүмүүст ээлтэй байх талаар подкастаа бэлтгэлээ. Тодруулбал, хүүхдэд ээлтэй бизнесийн зарчмын талаар ярилцсанаа хүргэж байна. Зочин: Олон Улсын эмэгтэйчүүдийн Худалдаа аж үйлдвэрийн холбооны ТУЗ-ийн Ерөнхийлөгч О.Байгаль НҮБ-ийн Хүүхдийн сангийн компанийн нийгмийн хариуцлага, хамтын ажиллагаа, түншлэл хариуцсан зөвлөх С.Мойлтмаа