Business.mn Podcast
Хямралын үед хүний нөөцөө удирдах нь (№35)
August 26, 2021
Хямралын нөхцөлд бий болгож төлөвшүүлсэн хүний нөөцийн дархлаагаа хэрхэн авч үлдэхээс бизнесийн хөгжлийн дараагийн үе шат хамаарах тул цар тахалын энэ үед удирдлага зөв арга барил, стратеги баримтлах нь хамгаас чухал. Тавдугаар сарын 26-нд 19-00 цагаас болох “Хямралын үед хүний нөөцийг удирдах стратеги” нэртэй вебинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар: - Цар тахалын хямрал хүртэл танай компанийн хүний нөөцийн уур амьсгалд цалин болон компаниа гэсэн сэтгэл хоёрын аль нь давамгайлж байсан бэ? Хэрэв ажилтнуудын сэдэл зөвхөн цалин авах дээр тогтож байсан бол өнөөдөр ажилчдаа яаж манлайлах вэ? - Өнөөгийн хэцүү нөхцөл байдалд хямралын эсрэг багийг компанидаа хэрхэн бүрдүүлж, яаж ажиллах вэ? - Хямралын эсрэг байнгын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах вэ? - Эдийн засгийн хямралыг дагаад сэтгэл нь хямраад байгаа ажилчдаа хэрхэн тайван байлгаж, удирдлага ямар үлгэр жишээ үзүүлэх вэ? - Өмнө нь гэрээнээс гэрээний хооронд завгүй ажиллаад боловсон хүчнийхээ сургалт хөгжилд, ялангуяа цахим боловсролд цаг зарцуулж чаддаггүй байсан компаниуд одоо л ажилчдаа сургах болсон шүү. Яагаад? - Цар тахалын дараах хүний нөөцийн бодлого ямар болсон байх ёстой вэ? Эдгээр болон бусад асуултад хариулахыг зорьлоо Хөтлөгч: Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. Зочин: Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооны тэргүүн, мэргэшсэн зөвлөх Ц.Цэцэгмаа Подкаст сонсоход: – iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна – Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна – Youtube Channel: business.mn podcast гэж хайна